Адуучин залуу малын эмчид талархал дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:53:31

Дорноговь аймгийн ХААГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эмч нар арьс нь 30 гаруй см урагдсан нэгэн адууны хөлийг оёж эмчилжээ.

Тус аймгийн Улаанбадрах сумын харьяат малчин Н.Мөнгөн-Эрдэнийн  халиун зүсмийн даага   адууны хашаа даван харайж гарахдаа урд хөлнийхөө арьсыг хашааны гадна байсан арматурын төмрийн үзүүрт  гүн урж хөлөө гэмтээжээ. Малчин залуу   аймгийн мал эмнэлгийн албанд дуудлага өгч үзүүлэхэд малын эмч нар мэс заслын утсаар ур чадвар гарган богино хугацаанд оёж өгсөн бөгөөд шаардлагатай  эмчилгээг хийхийг зөвлөсөн байна.

Оёдол амжилттай болж 5-6 хоногийн дотор шарх нь бүрэн  эдгэрэх боломжтой болжээ. Дааганых нь хөлийг богино хугацаанд эмчилж өгсөн малын эмчид адуучин залуу  талархал дэвшүүллээ

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд