“МИАТ”-ийг хувьчлах асуудлаар ЗТХ-ийн сайдад асуулга хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 17:01:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нараас Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд асуулга хүргүүлсэн байна.

Асуулгад  агаарын тээврийг хөгжүүлэх, уг салбарт өрсөлдөөнийг бий болгох, дэмжих чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил, Монгол Улс, БНСУ хооронд байгуулсан “Агаарын тээврийн хэлэлцээр”-ийг сайжруулах шаардлагатай эсэх, “МИАТ” компанийг хувьчлах асуудлыг хэрхэн зохион байгуулах, хувьцааны тодорхой хувийг төрийн мэдэлд үлдээх эсэх зэргийг тусгасан байна. Мөн алслагдсан аймгуудад чиглэсэн нислэгийг тогтмолжуулж, тарифыг буулгах чиглэлд баримтлах бодлого, “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилт”-ийн талаар чуулганы хуралдаанд таницуулахыг хүссэн байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ