Иргэний нийгэм ба хэвлэл, мэдээллийн түншлэлийг бэхжүүлэх сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Иргэний нийгэм ба хэвлэл, мэдээллийн түншлэл" сургалт мягмар, лхагва /2018.05.29-30/ гарагт Хэвлэлийн хүрээлэнд боллоо.
Тус сургалт нь Иргэний нийгмийн байгууллагуудын засаглал болон нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголтыг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах тухай мэдлэг олгох, түншлэлд анхаарах үндсэн ойлголтыг өгөх зорилготой юм.
Сургалтыг Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг сургалтанд иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн, үүсгэн байгуулагч, байгууллагынхаа хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлдэг 20 гаруй ажилтан хамрагдлаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах сургалтын нээлтийн үеэр, “Төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэх асуудлыг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс олон жил ярьж ирсэн. Харин нийгмийн эгэх хариуцлагын практикт мэдээллийн ил тод байдал, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээр мэдээллийг зөв ашиглах нь маш чухал байдаг. Тиймээс энэ тал дээр иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэлтэй түншлэх, хамтран нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай юм. Энэ ч үүднээс манай өнөөдрийн сургалт цагаа олсон үйл ажиллагаа болж байна” хэмээн ярьсан юм.
Оролцогчид цаашид нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагатай түншлэн хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ дуулгаж байв. Сургалтын эхний өдөр Нийгмийн эгэх хариуцлага болон хэвлэл мэдээллийн үүрэг, оролцооны талаар ойлголт авсан бол хоёр дахь өдөр суралцагчид нийгмийн эгэх хариуцлагын санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд мэдээлэл харилцааны ямар алхам хийх, хэвлэл мэдээлэлтэй хэрхэн хамтран ажиллах талаар лекц сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дашрамд дурдахад, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2015-2019 онд 10 аймаг /Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод/ болон нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм.

Д.Өлзий