50-иад жилийн дараа Монгол Улсын мастер цол гарджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:10:21

2015 оны 11 сарын 15-нд болсон Монгол Улсын мастер тогооч шалгаруулах уралдаанд Нэгдсэн эмнэлэгийн тогооч Ж.Цэрмаа амжилттай оролцож, Төв аймаг 1966 оноос хойш гардаагүй Монгол Улсын мастер тогооч цолын эзэн болжээ.

Тэрээр Нэгдсэн эмнэлэгт 24 жил ажиллахдаа аймаг болон бүсийн аваргын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байв.

Энэ шагналыг гардснаар тив, дэлхийн чанартай мэргэжлийн уралдаанд улсаа төлөөлөхөөс гадна сар бүр үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл авах эрхтэй болдог аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ