Цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулахын тулд хоёр Солонгос нэгдэх ёстой

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-12-02 15:54:14

ТОКИО. /Sputnik/. Цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулахын тулд Өмнөд болон Умард Солонгос нэгдэх ёстой гэж Өмнөд Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч О Жун мэдэгдэв.

Солонгосын хойгт хурцадмал байдал бий болгоод байгаа Умард Солонгосын цөмийн асуудлыг бүрэн зохицуулахын тулд хоёр Солонгос нэгдэх ёстой гэж тэрбээр Нью-Йоркийн их сургуульд лекц уншихдаа дурджээ.

Хоёр Солонгос нэгдсэнээр Умард Солонгосын цөмийн асуудлыг бүрэн зохицуулж чадна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

1950-1953 оны Солонгосын дайны дараа Өмнөд болон Умард Солонгос найрамдлын гэрээ байгуулаагүй бөгөөд өдийг хүртэл дайны байдалд байгаа билээ.

2005 онд Умард Солонгос цөмийн зэвсэгтэй улс болохоо зарлан, 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийж, 1985 онд баталсан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ