Дөргөнийхөн сумын стратеги төлөвлөгөөтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 11:05:27

Ховд аймгийн Дөргөн сумын  Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх сумын ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлж ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилго дэвшүүлэн стратеги төлөвлөгөөгөө баталжээ.

Зорилгодоо хүрэхийн тулд сум орон нутагт хэрэгцээтэй бодлогын баримт бичиг боловсруулж ИТХ-ын хуралдаанаар батлуулан мөрдөж байна.

ИТХ-ын ээлжит бус хуралдааныг Иргэний танхимд нээлттэй хуралдуулж “Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэн дэмжиж, Сумын хөгжлийн цогцолбор төлөвлөгөөг хэлэлцэн баталсан нь сум орон нутгийн ирээдүйн зорилго, зорилт, цаашдын хөгжил, цэцэглэлт, зохион байгуулалтыг тодорхойлж чадсан томоохон асуудлыг шийдвэрлэлээ гэж Дөргөн сумын ИТХ-ын дарга О.Орломсүрэн ярилаа.

Нутгийн өөрөө удирдах байгууллага сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлсон шийдвэр гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавьж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон багийн ИНХ-ын шинэчилсэн бүтцээр гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ