Д.Цогтбаатар: Монгол Улс Оросын хөрөнгө оруулагчдыг хүлээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-05-16 20:04:22
МОСКВА. /ТАСС/. Манай улсын зах зээлд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт Оросын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхийг бид хүлээж байна гэж  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийх үеэрээ хэллээ гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Д.Цогтбаатар хэлэхдээ “Оросын хөрөнгө оруулагчдыг бид хүлээж байна. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа, эрчим хүчний салбар. Бидэнд хамтран ажиллах боломж бололцоо их байна” гэжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр өдрийн айлчлалаар өнөөдөр Орост хүрэлцэн очсон юм.

http://tass.com/economy/1004549
Холбоотой мэдээ