Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-05-15 08:49:50
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2018 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.  Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ