Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ 2018 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 50 иргэнийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар аймгийн ИТХ-аар баталжээ.
Үүнд Ерөө сумаас 17 иргэн, Орхонтуул сумаас 20 иргэн, Хүдэр сумаас 8 иргэн, Сант сумаас 5 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар тогтсон байна. Тэд байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг хүлээх юм байна.
Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс нь хоёр жилийн хугацаанд нийт 1200 цаг тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгүүлэн, үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Ч.Отгонцэцэг