Баян-Өлгийн нутгаар тавдугаар сард цаг агаар олон жилийн дунджаас сэрүүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-01 09:16:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тавдугаар сард агaaрын дундаж температур 10-15 градус дулаан байх бөгөөд нутгийн ихэнх хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар сэрүүн бaйх төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Түүнчлэн нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүцэж,  шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх аж. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх юм.

Урьдчилсан мэдээнээс харахад энэ сард уур амьсгалын дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.

Мөн гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн ихэнх хэсгээр, сүүлчээр зарим газраар бороо орох бөгөөд нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхины хурд 18-22 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ