Хятад улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-30 12:32:50
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн БНАСАУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өнөөдөр мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Ван И БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хогийн урилгаар айлчлах гэж байгаа аж.

Энэ айлчлалын үеэр БНАСАУ-ын тал саяхан болсон хоёр Солонгос хоорондын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Ван И-д тайлагнаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд

 

Холбоотой мэдээ