Ажлын уулзалтаа хойшлуулахыг Умард Солонгос хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-04 14:33:08
СӨҮЛ. /ТАСС/. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлаар өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажлын уулзалтыг энэ сарын 5-нд буюу маргааш хийхээр хойшлуулахыг Умард Солонгосын тал Өмнөд Солонгосоос хүссэн тухай телевизийн “KBS” суваг мэдээлэв.
 
Уг саналыг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хүлээн авсан байна. Яриа хэлэлцээний өдөр Умард Солонгосын тал 6 хүнтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийхээ талаархи мэдээллийг өгөх аж.
 
Өмнө нь Өмнөд Солонгосын тал тус улсын Ерөнхийлөгчийн ёслол хүндэтгэлийн асуудал эрхэлсэн туслах Чо Хан Ги тэргүүтэй 7 хүнтэй бүрэлдэхүүний талаархи мэдээллийг  Умард Солонгосын эрх баригчдад өгсөн юм.

Уулзалтын үеэр талууд ёслол хүндэтгэлийн асуудал болон энэ сарын 27-нд болох хоёр Солонгосын удирдагчдын яриа хэлэлцээ хийх аюулгүй байдлын талаархи асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ