“Хөлөнбуйр” цогцолбор ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:22:39

Дорнод аймаг, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотод нэгэн шинэ цогцолбор өчигдөр ашиглалтад орлоо. 

Нийтдээ 2 сая юанийн хөрөнгө оруулалтаар босч байгаа энэ бүтээн байгуулалт өнгөрсөн зунаас ажлаа эхэлж, саяхан дуусчээ. 400 гаруй метр урт, 12 м өргөнтэй явган хүний болон дугуйн зам, Хэрлэн голын эрэг дээр барьсан урлаг уран сайхны тоглолтод зориулсан дугуй талбай гээд нүдэнд харагдаж, гарт баригдах нэлээн ажил энд хийгдсэн байна. Энэ цогцолборын ажлыг” Чойбалсан хөгжил”, “Гэрэл сэтгэмж” Орон нутгийн өмчит компанийнхан хийж гүйцэтгэж, хоёр орны удирпдлага оролцсон тууз хайчлах ёслол өчигдөр боллоо.

Дорнод аймаг ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог онцлогтой, тэр хэрээрээ найрамдал хамтын ажиллагаа эртээс хөгжиж ирсэн үүх түүхтэй. Чойбалсан хотод “Матрушка”, “Агын”, “Хөлөнбуйрын” гэхчлэн найрамдлын үр шимээр барьж байгуулсан гудамж талбай олон бий.

Б.Туяа

Холбоотой мэдээ