Улаанбаатарт 11-13 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-03-29 07:29:30
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр.

Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус,  Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ