Босоо тэнхлэгийн замаар хүнд даацын машинаар тээвэр хийхийг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-28 09:51:31
Ховд /МОНЦАМЭ/ Увс аймгийн Наранбулаг сумын Харганатаас Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам буюу Мянгадын гүүр, Бодончийн хавцалаар хүнд даацын машинаар тээвэр хийхийг  дөрөвдүгээр сарын 1-ээс зогсоохоор боллоо. Энэ тухай Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж дээрх шийдвэрийг гаргав.

Учир нь хавар болж  газар гэсч байгаа энэ үед дээрх чиглэлийн замаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийснээр тухайн замд эвдрэл гэмтэл гарах эрсдэл тулгарч байгаа юм. Тиймээс тээвэрчид болон дээрх аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад энэхүү шийдвэрийг хүргүүлж, хяналт тавин ажиллахыг  аймгийн Цагдаагийн газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, Мянгадын гүүрнээс Бодончийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын гүүрнүүд нь 44 тн-ын даацтай учраас энэхүү зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэр хийхийг хориглож байгаа нь энэ юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
                                                                                                                                      А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ