Баян-Өлгийчүүд "Эх дэлхийн цаг"-т нэгдэж хоёр орчим сая төгрөг хэмнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-25 13:01:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын зохион байгуулснаар 500 гаруй хүн өчигдөр орой аймгийн төв талбайд цугларч, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Эх дэлхийн цаг" арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийллээ.

Энэ үеэр талбайд 1000 лаа асааж,  Өлгий хотын төв хэсгийн гудамж талбайн гэрлийг 20:30-21:30 цагийн хооронд унтраав. Зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээр уг арга хэмжээний үр дүнд хоёр сая орчим төгрөгийн эрчим хүч хэмнэгдсэн байна.

Мөн тухайн өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас санаачлан Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр аймгийн төвийн 300 өрхөд эрчим хүч хэмнэх сүүн гэрээл тараажээ. Цаашид уг гэрлийг 1000 өрхөд өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн хэмжээнд 15500 ахуйн хэрэглэгч, аж ахуйн нэгж сард 4 сая КВт/цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг байна.    

Ө.Нурболат

Холбоотой мэдээ