“Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн цуврал хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, ТББ, эрдэмтэн судлаачид оролцож, журмын төслийн заалт тус бүрээр санал өгч, төсөлд тусгуулжээ. Хүнсний тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам чухал ач холбогдолтой юм. Уг журам батлагдсанаар органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа нь бодит байдалд нийцсэн, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хүнд суртлаас ангид байна гэж үзэж байгаа. Мөн ”органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн монгол, гадаад хэл дээрх лого бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнийг бүртгэлд хамруулж, хуурамч хаяг шошготой, органик хүнсэнд байх шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах нөхцөл бүрдэх аж.
Түүнчлэн хэрэглэгчид зах зээлээс органик бүтээгдэхүүнийг сонгохдоо шошгод байрлах бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, ямар шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг таньж, сонголтоо хийхэд илүү хялбар болох юм.
ХХААХҮЯ-ны Органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг "Одоогоор органик хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн бүхий л журам батлагдсан байна. Тиймээс 2018 онд Органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлагдсанаар хууль, журмын хүрээнд органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрэн бүрдэж байна" гэлээ. Үүнээс гадна энэ онд ХХААХҮЯ-наас органик хүнсний баталгаажуулалт, бүртгэлийн сан үүсгэж, organicmongol.org цахим хуудсыг нээн, Органик хүнс үйлдвэрлэгчдийн үндэсний III чуулган, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм.
Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Дэлхийн банкны экспортыг дэмжих төслөөс “Органик үйлдвэрлэлд шилжих хүсэлтэй, экспортын зах зээлд гарахаар бэлтгэж буй компаниуд Экспортыг дэмжих төсөлд хамрагдах боломж” сэдвээр холбогдох албаны хүн танилцуулга хийнэ. Уг төсөл нь уул уурхайн бус салбарыг дэмждэг бөгөөд органик хүнс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид 100 мянган ам.доллар хүртэл буцалтгүй тусламж үзүүлдэг.

Н.Туяа