Эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг ажлын байранд нь явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-15 09:15:09
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагад ажиллаж буй эх баригч болон бага эмч нарыг жирэмсэн эхийг хянах, зөвлөгөө өгөх, шатлал хооронд илгээх, хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээнд зорилтот насны эмэгтэйчүүдийг хамруулах зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн, ажлын байранд сургаж байна.
Тус аймгийн  Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эх баригч, бага эмч нарт "Умайн хүзүүний эсийн шинжилгээ авах арга зүйд сургах" сургалтыг  БОЭТ-ийн Амаржих газарт зохион байгуулж байгаа юм. 
Тус сургалтанд хамрагдснаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээр умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн хувь нэмэгдэж, шаардлага хангасан эсийн шинжилгээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас дараагийн шатлалын эмнэлэгт хүргэгдэж, өмөнг эрт үед нь илрүүлэх боломж нэмэгдэх юм.
                                                                                                                              А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ