Хатанбулаг суманд хаваржилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-01 12:28:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хаваржилт хүндэрч болзошгүй байгаа талаар сумын  Засаг дарга С.Эрдэнэболд ярив.
Тус сум 2017 онд нийт 228 мянган толгой мал тоолуулсан, үүний 55 хувь буюу 120 мянга гаруй нь зөвхөн ямаа аж. Өвөл өнтөй орсон ч өнгөрсөн онд хур бороо багатай зуншлага тааруу байснаас үүдэж бэлчээр хомсдож, малын идэш хоол багасчээ.
Одоогийн байдлаар тус сумын 20 гаруй өрх айл Сайхандулаан, Хөвсгөл Улаанбадрах сумын нутагт  отроор хаваржиж буй бол нэлээд өрх малтайгаа хилийн бүсэд нутаглаж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ