Хятадтай харилцахдаа нэгдмэл бодлого баримтлах нь чухал гэж үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /ТАСС/. Хятадтай харилцахдаа Европын Холбоо нь нэгдмэл бодлого баримтлах нь чухал юм гэж үзэж байгаагаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай Берлин хотод яриа хэлэлцээ хийсний дараа мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Европын Холбооны гишүүн улсууд Хятадтай харилцахдаа бидэнтэй нэгдмэл бодлого баримтлах нь чухал гэж би үзэж байна. Европын улсуудад дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын пүүсүүд оролцох нь хориотой биш юм” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Серби улс Европын холбоонд элсэх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Э.Аянзаяа