ОБЕГ-ын алба хаагчид газар зүйн мэдээллийн системийг ашиглахад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-28 11:15:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ, "Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх GRANT918-MON” төсөл,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран “Гангийн үнэлгээнд зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийг ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна.    

Сургалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын нийт 60 гаруй алба хаагч хамарч байгаа юм. Сургалтаар газарзүйн мэдээллийн систем болох Arc GIS программ дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээллийг тоон хэлбэрт хөрвүүлэх, өгөгдөл мэдээг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийн онол, дадлага эзэмшүүлэх бөгөөд сургалт 2018 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ