МОНЦАМЭ, Пренса Латина агентлаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Бүгд найрамдах Куба улсын Пренса Латина агентлаг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр хоёр улсын мэдээллийн агентлагууд мэдээ, мэдээллээ солилцох, цаашлаад хоёр орныг харилцан сурталчилж, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.
Хамтын ажиллагааны санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Пренса Латина /Prensa Latina/ агентлагийн төлөөлж БНКУ-аас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийг байгуулж, хоёр агентлагийн хамтын ажиллагааг сэргээх саналыг 2017 оны 11 дүгээр сард МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Элчин сайд Раул Делгадог хүлээн авч уулзахдаа тавьсан юм. Пренса Латина агентлагийг 1959 онд хувьсгалч Эрнесто Че Гевара, сэтгүүлч Хорге Рикардо Масетти нар хамтран байгуулж байсан бөгөөд тухайн үедээ Кубын хувьсгал, тэмцлийн гол суваг болж байжээ. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд алдартай энэхүү агентлагтай хамтарч ажиллан, мэдээ мэдээлэл солилцох ажил ийн санамж бичигт гарын үсэг зурснаар дахин сэргэж байна.

Элчин сайд Раул Делгадо Консепсион “Пренса Латина агентлаг анх байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл өөрийн үүргээ үнэ хүндтэй гүйцэтгэж ирсэн. МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна. Хамтын ажиллагааны эхлэл маань хоёр орны мэдээлэл солилцох том үүд хаалга болж, үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь дамжуулах боломжтой болж байна. Цаг үеийн мэдээнээс гадна хоёр орны түүх, соёл гэх мэт бүхий мэдээллийг дамжуулж, харилцан сурталчлах эхлэл тавигдаж байна. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд мэдээлэл солилцох суваг их чухал байдаг. Агентлагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан айлчлал хийх боломжтой хэмээн харж байна. Би өглөө бүр МОНЦАМЭ агентлагийн мэдээ мэдээллийг уншиж, Монголд өрнөж буй үйл явдлын талаар мэдээллийг авдаг. Монгол орны хөгжлийн нэгээхэн хэсэг болж буй МОНЦАМЭ агентлагийн цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч байна" хэмээсэн юм.
МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “Пренса Латина агентлаг МОНЦАМЭ агентлагаас 40 насаар дүү, залуу хэдий боловч бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд алдартай гэдгийг бид мэднэ. Энэ хоёр агентлагийн харилцааг эхлүүлж байгаад баяртай байна. Хоёр жилийн дараа 100 нас хүрэх мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь дэлхий дахины Монголыг харах цонх бөгөөд Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус агентлаг нь дэлхийн олон улс орнуудын алдартай мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллаж ирсэн. МОНЦАМЭ, Пренса Латина агентлагуудын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орныг харилцан сурталчлах, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

Бүгд найрамдах Куба улс Монголд чихрийн шижин, элэгний В,С вирусын эсрэг вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Куба улсын Генетикийн инженер, биотехнологийн төвийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Куба улс дээрх вакцины тусламжтай элэгний В, С гепатит өвчингүй улс орон болж чадсан байна. Мөн чихрийн шижин өвчний улмаас хөлний шархлаа үүсэх үед “Heberprot-P”-г хэрэглэхэд 80 хувийн үр дүнг үзүүлсэн нь дэлхийд гаргаж авсан цорын ганц бэлдмэл гэдгийг тэрээр онцолсон юм. Эдүгээ уг бэлдмэлийн ачаар олон хүн чихрийн шижингээс үүдэлтэй хөлөө тайруулах аюулаас ангижирчээ.
Мөн манай хоёр орон хөдөө аж ахуй, боловсрол, спортын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр Куба улсад нийт 23 монгол оюутан сурч буйгаас 21 нь анагаах ухаан, хоёр нь аж үйлдвэр, спортын чиглэлээр суралцаж буй аж. 1960-аад оноос хойш Куба улсад нийт 168 монгол хүн суралцжээ.
Тун саяхан МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар Куба улсад айлчлан, Дээд боловсролын их хуралд оролцсон бөгөөд удахгүй Куба улсад болох Эрүүл мэндийн олон улсын их хуралд Монголоос Эрүүл мэндийн сайд оролцох талаар ярилцаж байгааг Элчин сайд уламжилж байлаа.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ