Үндэсний бичгийн дугуйлан хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-22 19:20:55
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёлын удирдах газар ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн Үндэсний бичгийн дугуйлан хичээллүүлэх гэж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 10 олон улсын хэлний өдөр байдаг. Иймээс уг өдрөөр үндэснийхээ бичгийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхлэхээр болсон байна. Энэ үеэр Монгол бичиг, уран бийрийн бичлэг, тод үсэг зэргийг заах аж.
Дугуйланд нас харгалзахгүйгээр бүртгэх бөгөөд анхан, дунд, гүнзгий гэсэн гурван шатаар мэргэжлийн багш нар үнэ төлбөргүйгээр хичээл заах юм байна. Дугуйланд хамрагдах хүсэл сонирхолтой хүмүүсийн бүртгэл өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд долоо хоног үргэлжлэх аж. Иймээс сонирхсон хүмүүс хугацаандаа амжиж бүртгүүлэхийг аймгийн БСУГ-аас анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ