“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 17:05:03

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” Хүй долоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Энэ үеэр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана.

Энэхүү наадам нь соёлын урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон явуулын хоолны машинаар үйлчилнэ. Ингэхдээ наймаг хэсэгт чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, A, H хэсэгт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар, B хэсэгт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод, С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл, E явуулын хоолны машин, F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх аж.

Мөн наадмын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах бөгөөд ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хоригложээ.  

Холбоотой мэдээ