ЗАВХАН: Өнгөрсөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтээр 4-р байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-20 17:56:04

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтээр Завхан аймаг улсад 4 дүгээр байрт шалгарчээ.


Монгол Улсын Сангийн яамнаас гаргасан үзүүлэлтээр 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтээр 4 дүгээр байрт эрэмбэлэгджээ.  


Энэхүү үзүүлэлтийг 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт Завхан аймагт өндөр тавигдсан, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл сайн, санхүүжилтийг сахилга баттай зарцуулсан зэргээр дүгнэсэн байна.  2024 онд Завхан аймагт улсын төсвийн 248 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 53 төсөл хэрэгжихээр батлагдсан ба тус онд 68,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.


2025 онд Завхан аймагт 35 төсөл, арга хэмжээ улсын төсвийн 293.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байна.


Шинээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа нь Нөмрөг-Улаангом чиглэлийн Арц суурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, аймгийн төвд барьж буй Дулааны станцын 2-р хэлхээ дэд бүтэц, 200 ортой цэцэрлэгийн барилга юм.  

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, харилцаа холбоо, шугам сүлжээний зураг төслүүдийн ажлыг хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ