СҮХБААТАР: Халзан сумын 100 жилийн ой, баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат Халзан
суманд ажиллаж, 100 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцаж байна. Тус сумын баяр
наадмын бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байна.
Түүхт ойг угтаж энэ онд Халзан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,5 км авто зам дагуух үерийн ус зайлуулах хоолой татах, нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашаажуулалт болон нийтийн эзэмшлийн зам талбайг камержуулах ажлуудыг хийжээ.
Орон
нутгийн төсвөөр 800 хүний суудалтай, тайз дэлгэц, явган хүний зам, хиймэл зүлэг бүхий баяр наадмын талбайг шинээр барих ажлыг 400 сая төгрөгөөр үнэлэн ажлыг эхлүүлсэн байна. Мөн 64,6 сая төгрөгөөр дулааны шугам тавих, ЗДТГ-ын гадна пасадыг шинэчлэх, хүүхэд хөгжлийн төвийг 50,3 сая төгрөгөөр ЕБС-ийг түшиглэн байгуулах,
ЭМТ-д шүдний рентген аппарат, сувгийн эмчилгээний
төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ажлуудыг гүйцэтгэсэн байна. Харин олон нийтийн хандив тусламжаар Бахархал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, морины сэрвээ хэмжигч төхөөрөмж, ЕБС-д гадаад хэлний танхимыг тохижуулах, 3х3 сагсан бөмбөгийн талбай, замын угталт
үдэлтийн хаалганы засвар, тохижилтыг хийж байгаа гэлээ.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат нөхцөл байдалтай танилцаад эхлүүлсэн ажлуудаа цаг хугацаанд нь дуусгаж, хамгийн гол нь баяр наадмын үндсэн үйл ажиллагааны зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулав.