Тосгоны чиглэлийн замыг засч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 15:27:30

Дархан-Уул аймгийн тав Дархан хотын алслагдсан гэр хороолол болох Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг буюу Тосгоны замыг энэ оны наймдугаа сарын 13-наас энэ сарын 15-ны хооронд засварлах ажил эрчимтэй үргэлжилж байна.

Уг зам засварын ажлын гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ АЗЗА” компани засварлахаар тендерт шалгарсан. Тус компани энэ ажлыг хуучин Дарханы Тосгон орох замыг Төмөр замын гармаас Наадмын талбай хүртэл асфальт бетоноор бүрэн хучих бол Наадмын талбайгаас Хараа голын гүүр хүртэлх замыг нөхөх юм. “Уг засварын ажлын нийт төсөвт өртөг нь 532,2 сая төгрөг. Урьд өмнө нь засварын ажил хийгдээгүй байсан энэ замыг засварлаж өгөөч гэсэн саналыг дээрх гурван багийн иргэд аймаг, суманд удаа дараа тавьж байсан ч хөрөнгө мөнгөний хүрэлцээгүйгээс хойшилж ирсэн энэ жил ийнхүү засагдаж байна. Бид ирэх жилээс алслагдсан гэр хороолол орох замуудыг хатуу хучилттай болгох зорилт тавиад ажиллаж байна” гэж Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр ярилаа.

                                                                                                                                                    

                                                                                Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд