“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой тогтоолыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-21 13:08:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхээр болжээ. 
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэгдлээ авах талаар тусгасан уг тогтоолын талаар иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлсэн аж. Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 28-ны өдрийн 9.30 цагаас  нээлттэй хийхээр товложээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ