Багш нарт “lenevo” брэндийн зөөврийн компьютер гардууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:28:18

Ховд аймагт 1091 багш, 390 сурагчийн /лобараторийн хэрэгцээний/ нөөтбүүк гардуулах ёслол өнгөрсөн 7 хоногт болж, УИХ-ын гишүүн НББСШУБХ-ны дарга Д.Батцогт,Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн засаг дарга Д.Цэвээравдан, Ховд шинэ зуун ТББ-ын тэргүүн н.Төмөрбаатар нар оролцлоо.

Ховдын багш нарын хичээл зүтгэлийн үр дүнд 2014-2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар улсдаа эхний гуравд орсон амжилтаа улам бататгаж,улам их амжилт гаргахыг удирдлагууд хүслээ.

Энэ нь Монголын боловсролын салбарын 80 жилийн түүхэнд багш нарыг хөгжүүлэхэд чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болж байна.

БСШУЯам дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр зөөврийн “lenevo” брэндийн компьютерийг багш бүрт гардуулж,нэг жилийн баталгаат хугацаа бүхий өндөр хурд үзүүлэлттэй компьютер олгосон нь багш нарт шинэ урам зориг,эрч хүч өглөө.

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “Шинэ зуун” төслийн хүрээнд сайдын тушаалаар ЕБС-иудын багш бүр нөөтбүүктэй боллоо.

Тус яам улсын хэмжээнд 21 аймагт 25,0 багшид нөөтбүүк олгох арга хэмжээ авч байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ