Д.Мөрөн:Цагаачдын асуудлыг гаднаас ажиллах хүчин авахтай холбож ойлгож болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Цагаач иргэн гэхээр БНХАУ-ын иргэд байдаг юм шиг ойлгогдоод байдаг. Гэхдээ амьдрал дээр тийм байдаггүй юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 цагаач иргэн байдаг. Түүний 1200 нь хятад иргэн, 670-аад нь ОХУ-ынх, үлдсэн 70-аад нь 13 орны иргэд байдаг юм. Ер нь хуулиараа Монголд 16 мянгаy цагаач иргэн байх боломжтой. Одоогийн байдлаар 2000 иргэн байна. Тэгэхээр байх ёстой хэмжээнээсээ 8 дахин бага гэсэн үг. 1990 оноос шинээр жилдээ 5-6 цагаач бүртгэж авдаг. Монголын төр цагаач иргэдэд тавих хяналтаа сайн тавьдаг" гэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Ажиллах хүчин, цагаач хоёрын хооронд ямар нэг холбоо сүлбээ бий юу" гэсэн асуултыг тавьсан. Эл асуултад Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, "Цагаачилж болох гадны иргэдийн тоо нийт хүн амын 0.5 байна гэж заасан. Өнөөдөр 1957 цагаач иргэн байгаагийн 1240 БНХАУ-ын, 643 нь ОХУ-ын иргэд байна. Цагаач дүрвэгч хоёр тусдаа ойлголт юм. Тухайн улсад нь дайн самуун гарсан тохиолдолд хөрш зэргэлдээ орон руугаа нэвтрэн орж ирж байгааг дүрвэгч гэнэ. Дүрвэгчдийг Монгол Улс хүлээж авдаггүй. Харин хувийн хэргээр тухайн улсынхаа иргэний харьяаллыг хадгалж авч үлдэж байгаа иргэнийг цагаач гэдэг. Гаднаас авах ажиллах хүчний тоог Засгийн газар жил бүр гаргадаг. Үүндээ салбарыг нь зааж өгдөг. Цагаачдын асуудлыг гаднаас ажиллах хүчин авах асуудалтай холбож ойлгож болохгүй" хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цагаач гэх статусаар ямар хүнийг бүртгэдгийг лавласан. Үүнд нь Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, "Цагаач орогнол хүсэгч гэдэг тусдаа ойлголт. Орогнол хүсэгч гэдэг нь улстөрийн талаар хавчигдсан, дайн самуун гарсан улс орны иргэд байдаг. Цагаач гэдэг бол Монгол Улсад амьдрах хүсэлтээ гаргасан улс. Өнөөдрийн байдлаар манай улсад цагаачаар амьдарч байгаа 2000 иргэний 387 нь 0-6 насны хүүхэд, 593 нь 19-49 насныхан, 582 нь 41-60, 350 нь 60-аас дээш насныхан байна. Цагаачдын дотор өвөрмонгол хүн цөөн байдаг. Өнгөрсөн жил хятад, оросын иргэнд цагаачлах эрх өгсөн" гэсэн тайлбар өгөв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул