Эрдэнэбулган суманд аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-08 09:38:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 58 жилийн дараа Эрдэнэбулган сумын уугуул цанын спортын Олон улсын хэмжээний мастер П.Батсүхийн нэрэмжит аймгийн өсвөрийн аварга шалгаруулах цанын тэмцээн боллоо.
Тэмцээнд найман байгууллагын 72 тамирчин дөрвөн ангилалд өрсөлдсөнөөс багийн дүнгээр Б.Лхагва дасгалжуулагчтай Ренчинлхүмбэ сумын тамирчид тэргүүн байрт, Б.Адилбиш дасгалжуулагчтай Цагаан-Үүр сумын тамирчид дэд байрт, Л.Баасан багштай Улаан-Уул сумын баг тамирчид гуравт шалгарчээ.
“Тус сум нь цас ихтэй учраас цанын тэмцээн зохион байгуулах боломжтой бөгөөд цаашид орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зорилгоор сумын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулна” гэдгийг Засаг дарга П.Ариунбат хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ