АНУ-ын хариуцлагагүй бодлогыг буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 09:35:53

КУАЛА-ЛУМПУР. /Sputnik/. “Терроризмтой тэмцэхийн оронд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг дэмжсэнээрээ, “Лалын улс”-ын хүчирхэгжсэнд АНУ тодорхой хэмжээгээр буруутай” гэж Сирийн асуудалд Оросын гүйцэтгэх үүрэгт өгсөн Барак Обамагийн үнэлгээнд тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев тайлбар өгсөн байна.

“Асадыг дэмжихэд Москва өмнө нь анхаарлаа хандуулж байсан бол, Египетийн Синайн хойгт болсон Оросын зорчигч тээврийн “A321” нисэх онгоцны ослоос үүдэн хандлагаа өөрчлөх биз” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна.

“АНУ-ын хариуцлагагүй бодлого “Лалын улс” хүчирхэгжсэнд зарим талаар буруутай. Терроризмтой тэмцэх хамтын хүчин чармайлтад төвлөрөхийн оронд, Сирийн хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Башар Асадтай тэмцэхийг АНУ болон холбоотнууд нь шийдсэн” гэж Медведев хэлжээ.

“Аль-Каида” босогчдын бүлэглэл хүчээ авахад АНУ хувь нэмэр оруулж, тэр нь тус улсад 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлага болоход хүргэсэн. Холбоотнуудыг “тэд, бид” гэж хуваах биш, хамтарсан хичээл зүтгэлээр терроризмтой тэмцэх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг явдлууд харуулж байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ