Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-23 07:43:44

Төв болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ