Хүүхдийн төлөө аян амжилттай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймаг “Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” санаачлагын хүрээнд “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” аянаар 25 сая төгрөгний бодит хөрөнгө оруулалт хийжээ.
2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлсэн уг аяны туг, цом, хүндэт дэвтэр одоогийн байдлаар нийт 46 байгууллага, гурван сумаар аялсан байна. Энэ хугацаанд байгууллага бүр ажилчдын хүүхдүүдийн дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийн сантай болсон байна. Мөн хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн 115 төрлийн бүтээлч үйл ажиллагаанд 4650 хүүхэд, багачуудыг хамруулан зохион байгуулжээ. Мөн аяны хугацаанд 12 байгууллага, хамт олон өөрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогийг албан хаагчдын гэр бүлд танилцуулах өдөрлөг, аяллыг зохион байгуулсан нь хүүхдүүд эцэг, эхийнхээ мэргэжлийн онцлог, хүндрэл бэрхшээлийг мэдэх, хийж бүтээж буй ажлаар нь бахархах, тэдний ажлыг гэр бүлийн гишүүд ойлгож дэмжих хандлага төлөвшиж эхэлсэн зэрэг эерэг сайн туршлагууд гарч байна.
Аян 12 дугаар сарын 16 хүртэл үргэлжилэх юм.
Б.Мягмарсүрэн