62 төгсөгчид ажлын байр санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-20 17:17:25

СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачлан “Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг” өдөрлөгийг ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ өдөрлөг нь Монгол Улсын Засгийн Газар, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийн төгсөгчдөд мэргэжилтэй ажилтан болсны давуу талыг сурталчлан таниулж, ахмад мэргэжилтнээс туршлага судлах, тэдэнд мэргэжлээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах ажлын байранд зуучлах зорилготой.

Тус өдөрлөгт авто машины механикч, цахим хэрэгслийн засварчин, цахилгаан техникч, зочид буудал үйлчилгээний ажилтан, мехатроникч, оёдол эсгүүрчин зэрэг мэргэжлээр төгсөж буй 150 гаруй төгсөгч болон ажил олгогч 35 байгууллага оролцов.

Өдөрлөгийн үеэр тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нийт 315 байгууллагын 670 орчим сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж, 62 иргэнд ажлын байр санал болгон ажил зуучлалын танилцуулга, зөвлөмж, гарын авлага тараасан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ