Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаараар авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-23 16:07:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бодит санал, шүүмжлэл, гомдол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт хүлээн авч байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ныг хүртэл Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр утсанд хандаж цагдаагийн удирдах ажилтнуудтай ярьж болно. Мөн иргэдээс ирүүлсэн бодит мэдээлэлд цагдаагийн байгууллага тодорхой ажил явуулан, арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ