Цэцэг суманд ирвэс мал барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-23 10:23:18
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багаас Цэцэг сумын Баянгол багт отроор өвөлжиж буй малчин Ю.Ганхуягийнх 10  гаруй бог малаа ирвэсэнд  бариулсан байна.

Ер нь Цэцэг сумын Баянгол баг болон Зэрэг сумын уулын бүсийн багуудад нутаглаж буй малчдын мал, нохой руу ирвэс өдрийн цагаар дайрч, малчдад их хэмжээний малын хорогдол хохирол учруулж байна. Тиймээс малчид аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтайн бүсийн салбарт  уламжилж, анхаарч ажиллахыг хүслээ.   
 
                                                                                                                                     А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ