АН-ын бүлэг шатахууны асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-22 10:42:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар шатахуунтай холбоотой асуудлыг хөндөж ярилцаж байна. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх 6-7 хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэж байгаа аж. Тус бүлэг өнгөрсөн 7 хоногт хуралдаагүй. Учир нь бүлгийн гишүүд орон нутагт томилолттой явсан тул хоёр ч удаа хуралдаанаа хойшлуулж байв.

Монгол Ардын намын бүлэг мөн одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэлийн бага хурал хийх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ