Улаан-Үүдэд халдлага болсны улмаас 5 хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 14:21:14
МОСКВА. /Би-Би-Си/. Улаан-Үүдийн “Нарсан ой” цэргийн суурин дахь дунд сургуульд халдлага болсны улмаас 5 хүн шархаджээ. Тус сургууль руу 2 юмуу 3 этгээд халдсан бөгөөд нэг халдагчийг баривчлан саатуулсан байна.
 
Тус бүс нутгийн мөрдөн шалгах хорооны цахим хуудаст мэдээлснээр, өнөөдөр өглөө сүхээр зэвсэглэсэн есдүгээр ангийн нэгэн сурагч долдугаар ангийн сурагчид руу халдаж, дараа нь шатамхай шингэн агуулсан лонх шидэж сургуулийн байранд гал тавьсан байна гэжээ. Цагдаа нар хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр ангийн уг сурагч нөгөө ангийнхаа хүүхэдтэй өмнө нь муудалцаж байсан ажээ. Сургууль руу халдсан 3 хүн бэртэж гэмтсэн байна.

Халдлагын дараа тус сургуулийн байрнаас 500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Урьдчилсан мэдээллээр галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ