АНУ-ын Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-19 09:55:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Канад улсын Ванкувер хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНХАУ-ын нийслэл Бээжин болон Индонез улсын нийслэл Жакарта хотуудад 1-р сарын 15-наас 25-ны хооронд айлчилж байна.

Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Торнтон энэ сарын 15-17-ны хооронд Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг дагалдан Канадын Ванкувер хотод болох Солонгосын хойг дахь аюулгүй болон тогтвортой байдлын талаарх Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцсон байна. Уг уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон болон Канадын Гадаад харилцааны сайд Кристиа Фрилэнд нар хамтран зохион байгуулжээ.
Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 2018 оны зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас даргалан оролцлоо. 
Тэрбээр энэ сарын 21-нд Бээжин хотноо БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй Америк, Хятадын хоёр талын болон бүс нутгийн чухал асуудлын талаар ярилцах бөгөөд энэ сарын 23-нд Ахлах албан тушаалтнуудын уулзалт дээр Индонезийн хамтрагчидтайгаа уулзаж, АНУ-Индонезийн стратегийн түншлэл болон хоёр талын болон бус нутгийн асуудлыг хэлэлцэхээр Жакарта хотыг зорих аж.  Мөн тэрбээр Индонезийн Засгийн газрын албан тушаалтнууд, АСЕАН-ын орнуудын төлөөлөгчид, шашны болон иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэй манлайлагчидтай уулзаад энэ сарын 25-нд Жакартагаас АНУ-ыг зорих юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ