Ерөнхий сайд “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-19 09:44:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимд хэлэлцэх юм. Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ