Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын АН-ын даргад хариуцлага тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ардчилсан намын дарга Д.Баянмөнхөд хариуцлага тооцжээ.
Түүнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн холбогдох заалт, Үндсэн дүрмийн хорооны холбогдох тогтоолыг үндэслэн сонгуульт албанаас нь чөлөөлсөн байна. Мөн бүх шатны сонгуульт гишүүний албанд хоёр жилээс доошгүй хугацаагаар нэр дэвших эрхийг нь хасжээ. Ингэснээр Үндсэн дүрэмд заасны дагуу тус намын хорооны даргын нөхөн сонгууль явуулах юм байна.

Н.Туяа