“Эерэг элч” залуусын хандлагыг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-11 17:33:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас 2018 оны хамгийн эхний эерэг хандлага төлөвшүүлэх сургалтыг Засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн 23 хороодын хэсгийн ахлагч нарт зохион байгууллаа.

Сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар лекц уншиж, хэсгийн ахлагч нартай цаашид хэрхэн хамтарч ажиллаж, залуучуудын эерэг хандлагыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 онд нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “эерэг элч”-тэй болж тэднээр дамжуулан хороо бүрт хүрч ажиллахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ