Шүлхийн тархалт зогссон ч хяналт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-11 16:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний өвчлөл, тархалт бүрэн зогссон тул тус сумын гамшгаас хамгаалах штаб энэ сарын 10-нд хуралдаж, сумын дотор болон төмөр замын хойшоо урагшаа чиглэлд гарах авто машины хөдөлгөөнийг зөвхөн зүүн талын төмөр замын гармаар чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн хурлаар дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн сумын хэмжээнд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийгээгүй байгаа тул иргэд, ААНБ-ын сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Ийнхүү шүлхийн тархалт зогссон ч сумаас гадагш хөдөлгөөн хийх зайлшгүй тохиолдолд гамшгаас хамгаалах штабын даргаас зөвшөөрөл авч явахыг анхаарууллаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ