Тегеран болон Москва хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-19 13:45:48

МОСКВА. /IRNA/. Ираны нийслэл Тегеран болон ОХУ-ын нийслэл Москва хот хоорондын хамтын ажиллагааны гурван жилийн гэрээнд тус хоёр хотын захирагч Мохаммад-Бакер Калибаф болон Сергей Собянин гарын үсэг зурлаа.

Хотын нийтийн тээвэр, хот төлөвлөлт, нийгмийн үйлчилгээ, орон сууцжуулах, дэд бүтцийн хөгжил, бизнес эрхлэлтийг дэмжих, иргэний болон нийгмийн үйлчилгээ, үйлдвэрлэл болон инновацийн хөгжил зэрэгт хамтран ажиллах заалтыг гэрээнд тусгажээ.

Гэрээг байгуулах арга хэмжээний өмнө хоёр захирагч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Мөн тэд, Тегеран болон Москва хот хоорондын хамтын ажиллагааны түвшин өсөж байгааг сайшаажээ.

Тегеран хотын захиргаа болон Санкт-Петербург хот хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг идэвхжүүлэх ажлын хүрээнд Мохаммад-Бакер Калибаф тус хотод айлчлахаар төлөвлөсөн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ