ХХАА-н сайд Р.Бурмаа ЗХА-ийн 8 дахь удаагийн дээд хэмжээний чуулганд үг хэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 1-5 ны өдөр БНХАУ-н Зи Линь мужийн Чанчунь хотноо Хятад-Зүүн Хойд Азийн 10 дахь удаагийн худалдаа хөрөнгө оруулалтын чуулган болов. Зи Линь мужид 2005 оноос зохион байгуулсан ЗХА-ийн хөрөнгө оруулалт, худалдааны чуулганд ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол Улсын Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батбаяр, дэд ерөнхийлөгч Р.Бадамдамдин, Монгол Мах корпорацийн захирал М. Гомбажав нар оролцов.
ХХАА-н сайд Р.Бурмаа нээлтийн ёслолд оролцон, Хятад-Зүүн Хойд Азийн 10 дахь удаагийн яармагийн хүрээнд болж буй ЗХА-ийн 8 дахь удаагийн хамтарсан дээд хэмжээний чуулганд үг хэлэв. Мөн ХХАА- н сайд Р.Бурмаа тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг Зилинь мужийн Намын хорооны дарга Баянчулуу, нарийн бичгийн дарга Фан Ли нар хүлээн авч уулзжээ.
ЧанЧунь хотноо 5 хоног үргэлжилсэн тус чуулганд Монгол, ОХУ, БНХАУ, БНАСАУ, Япон, зэрэг орны төр засгийн өндөр албан тушаалын төлөөлөгчдөөс гадна дэлхийн 110 гаруй улс орны 100 мянга гаруй бизнесмен оролцжээ. Жилээс жилд тус чуулганд оролцогчдын цар хүрээ өсөн Зи Линь мужийн хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ эрчимтэй өсч буй бөгөөд энэ удаагийн чуулганы үзэсгэлэнд БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, ОХУ - ын нийт 348 павилон үзэсгэлэн гарчээ. Солонгосын гэр ахуйн хэрэгсэл бүхий 204 павилон, Японы машины 56, ОХУ-ын сүүн бүтээгдэхүүн бүхий 40 павилон , БНАСАУ далайн бүтээгдэхүүн бүхий 24 павилоноор тус үзэсгэлэнд оролцсон байна. Монгол улсын 20 гаруй аж ахуйн нэгжийн арьс шир, ноос ноолуур хивс, хивсэнцэрийн бүтээгдэхүүнийн 24 павилон тус үзэсггэлэнд тавигдав.
Мөн энэ удаагийн чуулганы хүрээнд 47 хурал чуулган, томоохон 35 хэлцэл хийж, хөрөнгө оруулалтын 325 гэрээ байгуулсан бөгөөд гадаад худалдааны хэлэлцээ 800 сая ам.долларт хүрсэн хэмээн чуулганыг зохион байгуулах хорооны дарга Чэнь Вэйгэн мэдээлжээ.
2005 онд болсон эхний удаагий чуулганд 30000 гаруй бизнесмэн үзэж сонирхон 46 орны 4000 орчим бизнесмэн оролцож, 163 гэрээ хэлцэл байгуулагдан, гадаад худалдаа 290 сая ам долларт хүрч байжээ.Сүүлийн 10 жилд Зүүн Хойд Азийн худалдааны хэмжээ жил бүр дунджаар 8.2 хувиар өсч, 2014 оны байдлаар 860 тэрбум ам.доллар хүрсэн юм байна.
Бээжин хот Д.Энхчимэг
Сэтгэгдлүүд