МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-19 11:28:19

П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны Гранпри шагнал хүртсэнээсээ хойш дэлхийн алдарт тайзнаа уригдан дуулж байгаа МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо “Монгол сонгодог” бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Тэрбээр 2012 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч M.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлж, Гавьяат жүжигчин цолоор шагнуулсныхаа дараа ард түмэндээ Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүдээр “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.

Өдгөө тэрбээр Улаан-Үдийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 28-нд Улаан-Үдэд бие даасан тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтынхоо дараа эх орондоо ирж бие даасан тоглолтын ажилдаа орох нь ээ. Тоглолтынхоо товыг хараахан зарлаагүй байгаа ч Монголын сор болсон сонгодог уран бүтээлчдийн бүтээлийг сонордуулахаар зэхээд байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ