Малайз, Мальта, Францад Бан Ги Мүн айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-19 11:20:57

НҮБ. /Xinhua/. Зүүн Өмнөд Азийн орнуудын Холбоо /ASEAN/, НҮБ-ын 7 дугаар чуулганд оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Малайзын нийслэл Куала-Лумпурыг зорьсон тухай НҮБ мэдээллээ.

"Бүс нутгийн удирдагчид, тухайлбал, Малайзын Ерөнхий сайд Дато Шри Мохд Наджиб Тун Хаджи бен Абдул Разактай Бан Ги Мүн уулзах юм” гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюаррик өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“ASEAN”-ы хамтын нийгэмлэгийг байгуулах 2015 оны Куала-Лумпурын тунхаглал болон “ASEAN”-ы 2015 оны тунхаглалд гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцсоныхоо дараа даваа гарагт Нью-Йорк руу буцна гэж Дюаррик мэдэгдлээ.

“Хамтын нийгэмлэгийн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн тухай тусгай хуралдаанд үг хэлэхээр пүрэв гарагт Мальтаг Бан Ги Мүн зорино” гэж НҮБ-ын төлөөлөгч хэлэв.

"11 дүгээр сарын 28-ны бямба гарагт Мальтаас Парис руу явж, “COP21” нэрээрээ танил болсон Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцоно” гэж Дюаррик мэдээлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ