Өнөөдрийн арилжаагаар нэг сая гаруй хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-27 18:13:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  өнөөдрийн арилжаагаа I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 1,018,081 ширхэг хувьцаа арилжсанаас 5  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр  21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.  Тодруулбал Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT/ +14.98 хувь,  Жинст-Увс /JIV/ +14.97 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана” ХК-ийн /CHR/ ханш хамгийн ихээр буюу 13.49 хувиар буурлаа.

Хувьцааны багцын арилжаагаар 219,330 ширхэг үнэт цаас 410.1 сая төгрөгөөр арилжаалжээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,106.70 нэгж болж 1.09 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,359,141,729,240 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ