Цаг агаарын мэдээллийг 200 гаруй сумын малчид гар утсаараа авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-12-23 16:38:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид  хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авдаг болсон байна.

Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гаднааймгийнхаа кодыг ашиглан цаг агаарын мэдээллийг авах боломжтой.

Б.Туул

Холбоотой мэдээ